Хичээлийн төрөл

Tuesday, October 27, 2015

Ном өдөр бүр миний амьдралыг өөрчилдөг

Би сүүлийн хэдэн жил бараг ном уншаагүй байж байгаад саяхнаас ном их унших боллоо. Бүх зүйл нэг л царцсан хөлдүү юу ч гэмээр юм дээ, зогсонги байдалд орсон байсан. Харин нэг ном уншиж эхлээд л бүх зүйлийг арай өөр өнцгөөс харах болсон. Ямар ном гэдэг нь чухал биш, сэдэлжүүлэх төрлийн ямар ч ном байсан болно. Гол миний тархи ажиллаж тухайн номыг уншсанд л гол учир нь байгаа юм. Хүн юу ч уншихгүй, сурахгүй байх тусам тархины ажиллагаа улам мууддаг юм шиг байна. Харин их бага ч тодорхой хэмжээгээр толгойгоо ажиллуулж байх нь ямар чухал болохыг ойлголоо. Хүүгээ хараад гэртээ байсан болохоор бантан, тараг, каш, оройн хоол зэрэг зүйлсийг л бодож өдөр өнгөрөөд байв. Харин ажилдаа ороод хүмүүстэй уулзаад яриад, ном сонин уншиж эхлэхэд бүх зүйл өөрчлөгдсөн. Би өмнөх би биш болж өөртөө итгэлтэй, зорилготой нэгэн болж өөрчлөгдсөн. Энэ бүгд номны ач тус байсан юм.

SOA ерөнхий ойлголт /2011 оны орчуулга байна./



Энэ тухай сайн мэдэхгүй болохоор өөрийн ойлгосоноо л бичлээ. Алдаа дутагдалтай юм байгаа л байх. Сайн мэдэх хүмүүс нь тайлбар хийвэл баярланаа.
Service-oriented architecture (SOA) нь системийн хөгжүүлэлтийн үед хэрэглэх системийн дизайн гаргах зарчимуудын цуглуулга юм. SOA дээр суурилсан систем хоорондоо хамтран ажиллах боломжтой үйлчилгээнүүдийг хооронд нь багцладаг бөгөөд үүнийг өөр өөр биенесийн байгууллагуудын өөр өөр системүүд авч хэрэглэдэг.  
SOA нь хоорондоо холбоо хамааралгүй системүүдийг вебийн орчинд нэгтгэх боломжийг олгодог бөгөөд янз бүрийн платформ ашиглан энэхүү үйлдлийг гүйцэтгэдэг. API тодорхойлохын оронд  (application programming interface (API) гэдэг нь програмууд хоорондоо хамтран ажиллахдаа баримтлах тодорхой дүрэм журам, тодорхойлолтуудын багц юм.Өөрөөр тайлбарлавал хүн, комьпютер хоёрын харилцаатай адил програмууд хоорондоо харилцана гэсэн үг.) SOA нь протокол болон үйл ажиллагаанаас хамаарал бүхий интерфэйсийг тодорхойлдог. 
Үйлчилгээнд суурилсан програм нь тухайн программыг ажиллуулах үйлдлийн систем, технологиос хамааралгүй loose coupling ( loosely coupled систем гэдэг нь системийн бүрдэл хэсгүүд нэг нэгнээсээ маш бага хамааралтай буюу хамааралгүй байна.)  үйлчилгээг шаарддаг.  SOA нь функцуудыг хоорондоо ялгаатай хэсэг эсвэл үйлчилгээнүүдэд хувааж сүлжээгээр ашиглах боломжтой болгох бөгөөд хэрэглэгч програм дээр ажиллаж байх явцдаа эдгээрийг хооронд нь нэгтгэх болон олон дахин удаа ашиглах боломжтой байдаг.
Гол санаа нь дахин ашиглах боломжтой сүлжээгээр тарсан программын нэг бүрэлдэхүүн хэсэг юм. Дахин ашиглах боломтойгоос гадна заавал програмтайгаа хамт байх шаардлагагүй буюу тухайн функц биелэгдэх үед хамгийн тохиромжтой газар байрладаг.  Өөрөөр хэлбэл валютын ханшийн тухай мэдээллээ төв банкны системээс шууд авах гэх мэт.

Proxy server ерөнхий ойлголт /2011 оны орчуулга байна./






Proxy server гэж юу болох талаар багахан мэдээлэл өгье. Proxy server нь хэрэглэгчээс ирж байгаа хүсэлт болон тухайн хүсэлтэд хариу өгөх сервер хоёрын хооронд ажиллах дундын систем буюу програм юм. Хэрэглэгч Proxy server-т холбогдож ямар нэгэн үйлчилгээ хүсье гэж бодъё. Жишээ нь файл, холболт, веб хуудас гэх мэт зүйлсийг өөр ямар нэгэн серверээс хүссэн байна. Энэ үед Proxy server шүүлт хийх буюу тодорхойлж өгсөн дүрмийн дагуу (filter rule) тухайн хүсэлтийг биелүүлж болох эсэхийг шалгах болно. Жишээ нь байгууллагаас хандаж болохгүй сайтуудыг тодорхойлсон бол хэрэглэгчийн хүсэлтийг тухайн сайтууд дунд байгаа эсэхийг шүүж харах. Хэрвээ хүсэлт биелэгдэх боломжтой бол Proxy server тухайн дуудсан серверрүү холбогдож хүссэн үйлчилгээг нь хэрэглэгч талд гаргаж өгнө.   Proxy server хэрэглэгчийн хүсэлт болон серверээс ирсэн хариуг өөрчлөх боломжтой бөгөөд мөн серверт заавал хандалгүйгээр хүсэлтэнд хариу өгдөг. Энэ тохиолдолд  cache (cache нь тодорхой хэмжээний өгөгдлийг ирээдүйд ахин хэрэглэхдээ хурдан дуудах үүднээс өөртөө хадгалдаг. Сache-д хадгалагдаж буй өгөгдөл өмнө нь бодогдсон эсвэл тухайн өгөгдлийг хуулбарлан авсан байдаг. Хэрвээ хэрэглэгчийн хүссэн өгөгдөл cache-д хадгалагдаж байгаа тохиолдолд маш хурдан  уншаад л дуудах болно. Байхгүй тохиолдолд арай удаан хугацаа шаардагдах буюу жинхэнэ байгаа газраас дуудах хэрэг гарна.)хийсэн байдаг буюу өмнөх удаагийн хүсэлтийг хариуг хадгалсан байдаг. 
Ихэнх proxу -ууд world wide web дээрх контент руу хандах боломжтой web proxy байдаг.
Proxy server-г их олон зорилгоор ашиглаж болох бөгөөд заримаас нь доор дурьдвал:
  • Web proxies-г ихэнхдээ веб серверээс веб хуудсуудыг кэйш хийхэд ашигладаг бөгөөд ингэснээр тухайн хандалтын хурд нэмэгдэнэ. 
  • Сайтуудад хязгаарлалт хийх буюу хандаж болохгүй контенттой сайтуудыг тодорхойлж өгөх
  • Бүртгэл хөтлөх буюу ажилчдын интернет хэрэглээг хянах
  • Аюулгүй байдлыг хангахын тулд
  • Ирсэн контентийг хэрэглэгчид илгээхээс өмнө ямар нэгэн хор хөнөөлтэй эсэхийг шалгана./malware/
  • Гарч байгаа контентийг ямар нэгэн гаргаж болохгүй нууц мэдээлэл эсэхийг шалгана.
Хэрэглэгчийн хүсэлт болон серверээс ирсэн хариунд ямар ч өөрчлөлт оруулдаггүй Proxy server -г gateway гэж нэрлэдэг.
Proxy server хэрэглэгчийн комьпютер эсвэл интернетийн хаана ч байж болно.